Уралын их сургуульд монгол оюутнуудыг суралцуулна
Чихэнд чимэгтэй
2023-05-12
Энэ сарын 9-ний өдөр Уралын их сургууль, ШУТИС-ийн төлөөлөгчид Улаанбаатарт уулзалт хийжээ. Тус уулзалтаар хоёр их сургууль хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ үеэр тус сургуулийн проректор Сергей Кортов "Солилцооны хөтөлбөрөөс гадна оюутны байгууллагуудыг хөгжүүлэх асар их боломж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ. Мөн үргэлжлүүлэн тэрбээр зуны улиралд монгол оюутнуудыг Екатеринбург хотод зочилж, тус сургуулиас зохион байгуулдаг спортын их наадамд оролцохыг урив. Мөн тэрбээр ШУТИС-тай "Их дээд сургуулиудын үйл ажиллагаагаа зөвхөн инженерийн чиглэлээр хязгаарлах ёсгүй" хэмээгээд эрчим хүч, төмөрлөг, барилгын чиглэлээр магистрын хөтөлбөрөөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг санал болгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.