images

Монгол үнэт эдлэлийн дэлгүүр Абу Дабид салбараа нээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-11


    Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд “Annual Investment Meeting” буюу олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болж өнгөрлөө. Манай улсаас тус чуулганд үнэт эдлэл, мөнгөн урлалын "Цалин цагаан 999"  брэнд оролцжээ. Энэ үеэрээ тэд урлаачдынхаа бүтээлийг үзэсгэлэндээ дэлгэж, АНЭУ-ын бэлгэдэл болсон шонхор, тэмээний дүрстэй араб сангийн бойпор цалин цагаан мөнгөөр урласнаа танилцуулжээ. Тус хөрөнгө оруулалтын чуулган нь 2011 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг бизнесийн салбарын төлөөллүүд илтгэл хэлэлцүүлж, асуудал, шийдлээ ярилцаж, бизнесийн шинэ хамтрагчаар хүрээгээ тэлдгээрээ онцлог ажээ. Үүнээс гадна дэргэдээ компаниудад эдийн засгийн шинэ боломжийг бий болгох олон улсын бие даасан AIM сантай юм. Энэхүү сангийн гишүүн байгууллагатай “Цалин цагаан 999” брэндийнхэн хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Ингэснээр Монголын брэнд салбар дэлгүүрээ Арабын нэгдсэн Эмират улсад нээх боломжтой болж байна. Дашрамд дурдахад, тус брэнд дэлхийн оюуны өмчийн байгууллагад барааны тэмдэгтээ бүртгүүлж, Япон улсад маанийн үсэгтэй эрхин бугуйвчиндаа бүтээгдэхүүний загварын патентаа авч, сүмогийн ордонд үзэсгэлэн гаргаж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.