images

Улаан тайгын УТХГ-ын захиргаа улсад 25 сая төгрөгийн татвар төлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-11


     Хөвсгөл аймгийн Улаан-Уул суман дахь Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаа өнгөрсөн онд 25.3 сая төгрөгийн татварыг улсад төлжээ. Тус хамгаалалтын захиргаа нь Хорьдол сарьдагийн дархан цаазат газар, Улаан тайгын дархан цаазат газар, Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газруудын хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа, байгалийн нөөц ашиглалт, аялал жуулчлалын менежмэнтийг хариуцан ажилладаг. Тэдний төлсөн татвар Хөвсгөл аймаг болон сум орон нутгийн санд зориулагдах юм. Улаан тайгын УТХГ нь 2012 онд дарга, нягтлан, байгаль хамгаалагч гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын гараагаа эхэлж байсан бол өдгөө 37 ажилтан, албан хаагчтай болжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.