images

Улсын начин Д.Амарсайхан Тувад амжилттай барилдав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-11


    Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан ОХУ-ын Тувад болсон хүреш бөхийн хэд хэдэн барилдаанд амжилттай барилджээ. Тэрбээр энэ сарын 9-ний өдөр Тувагийн нийслэл Кызылд болсон барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн байна. Мөн үүнээс хоёр, гурван хоногийн өмнө Каа-Хем болон Бии-Хем хошууны барилдаанд түрүүлж, 2-ны өдөр болсон "Өмнөдийн хүч-2023" тойргийн барилдаанд оролцжээ. Тус барилдаанд Тува улсын бөх түрүүлж, начин Д.Амарсайхан үзүүрлэн, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх Б.Цогтгэрэл гуравдугаар байр эзэлсэн байна. Манай улсаас эдгээр барилдаанд аймгийн арслан Б.Хашбат тэргүүтэй Булган аймгийн бөхчүүд зодогложээ. Д.Амарсайхан нь улсын заан Д.Баасандоржийн гарын шавь юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.