images

Бөх цоллоочдын уралдаан болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-11


    Монголын үндэсний бөхийн холбооноос Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа засуулууд мөн дуучид, уран бүтээлчдийн дунд “Цоллооч засуулуудын уралдаан” зарласан билээ. Тус уралдаанд нийт 100 хүн бүртгүүлээд байгаа ажээ. Уралдааны эхний шатны шалгаруулалт энэ сарын 19-нд, хоёрдугаар шатны шалгаруулалт 21-ний өдөр болох сумын цолтой залуу бөхчүүдийн барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд тус тус болно. Уралдааныг хоёр үе шаттай явуулах ба 20-60 насны уран бүтээлчид, сонирхогчид оролцох боломжтой юм байна. Эхний шатанд бүртгүүлсэн 100 оролцогчоос зургаан цоллоочийн бөхийн цол дуудах намба төрх, үг хэллэг, хоолойн цараа, өнгө аялгууг харгалзан хоёрдугаар шатанд шалгаруулж, эхний зургаан байрыг эзлүүлэх аж. Шалгаруулалтын шат бүрд МҮБХ-ноос томилсон таван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн зөвлөл ажиллан, оноо өгч шалгаруулна. Уралдааны шагналын сан гурван сая зургаан зуун мянган төгрөг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.