Чех улстай геологи, уул уурхайн салбарт хамтарч ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-05-11
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Чех улсад айлчилна. Айлчлалаар Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавскитай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн Чехийн Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайд нартай уулзалт хийх юм байна. Түүнчлэн хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг сэргээх санамж бичгийг байгуулах юм. Энэ үеэрээ мөн тэнд ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзаж, өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн хамгааллын тухай хоёр улсын хэлэлцээрийн хэрэгжилт, иргэдийн өнөөгийн нийгмийн халамж, хамгаалал, тэтгэврийн асуудлаар санал солилцохоор болсон байна. Чех улсад манай 12 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, оршин сууж байгаа нь Европын орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.