images

Зургаадугаар сарын 1-нд бүх нийтээрээ амарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-11


    "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" зургаадугаар сарын 1-ний пүрэв гарагт тохиож байна. Энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амрах бол 3-ны өдрийн бямба гарагт автомашингүй өдөр болно. Энэ жил нийслэлийн ЗДТГ-аас хүүхдийн баярт зориулсан арга хэмжээг шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна. Өнгөрсөн жилийн тухайд  төв талбайд "Энх тунх-Мөнх тунх" нэртэй баярын арга хэмжээ, 3000 хүний бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал, "Мөрөөдлийн ертөнц", “Аз жаргалтай хотын хүүхдүүд" урлагийн тоглолт болж байв. Энэ жилийн арга хэмжээний талаар тодорхой мэдээлээгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.