images

Хэнтий: Сэцэн ханы музейн гадна талбайг тохижуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-10


     "М-Си-Эс" групп Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран “Өв Эрдэнэ” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалахад хөрөнгө оруулахаар болжээ. Уг хөтөлбөрт Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хүргүүлсэн Сэцэн ханы ордны гадна талбайн тохижуулах ажлыг дэмжихээр болсон байна. 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх тус ажлын 550 сая төгрөгийг "М-Си-Эс" группийн зүгээс санхүүжүүлж байгаа бол үлдсэн хөрөнгийг орон нутгаас гаргаж байгаа гэнэ. Тохижилтын явцад ордны дөрвөн талаар битүү блокон хашаатай байсныг нь буулгаж баруун болон хойд талаараа нээлттэй, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байх боломжтойгоор хийх аж. Түүнчлэн насжилт нь гүйцсэн модыг буулгасан бол залуу модыг зөөж суулгахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр зам талбай орчны тохижилтыг гүйцэтгэх компанийн ажил эхэлсэн бол нийт засвар, тохижуулалтын ажил долоодугаар сарын 1-нд дуусах юм байна. Дашрамд дурдахад, энэхүү ордны суурийг 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд анх 20 орчим сүм дуганаас бүрдэж байснаас өдгөө таван сүм нь л хадгалагдан үлдсэн байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.