images

Баянхонгор: Хүүхдийн спортын их наадам 23 төрлөөр болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-10


     Хүүхдийн спортын зуны VII их наадам Баянхонгор аймагт зургаадугаар сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд болно. Тус наадмыг бөх, бокс, сагсан бөмбөг, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, хүндийн өргөлт, волейбол, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, таеквондо, спорт бүжиг зэрэг 23 төрлөөр зохион явуулах юм. Тиймээс тус аймаг нийтдээ 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Одоогоор 7000 гаруй тамирчин өрсөлдөнө хэмээн мэдүүлгээ өгөөд байгаа гэнэ. Тэмцээний бэлгэдлийг Монгол улсын нэн ховор амьтан мазаалайгаар төлөөлүүлэх бол хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.