images

"Чух" шувуу судлалын суурингийн хаврын ажил эхлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-10


     Улаанбаатар хотоос 750 км зайд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших "Чух" шувуу судлалын суурингийн хаврын ажил эхэлжээ. Чух нуураар дайран өнгөрдөг эргийн шувуудын тоо толгой, нүүдлийн судалгааг хийдэг тус суурингийн энэ жилийн судалгааны багт Монголын шувуу хамгаалах төвийн судлаач П.Ганхуяг, Г.Амархүү, Ц.Алтангэрэл, О.Булган нар болон ОХУ-ын Дагуурын дархан цаазат газрын судлаач О.Грошко, МУИС-ийн Экологийн хөтөлбөрийн оюутнууд болох Д.Халиун, Д.Цогт нар багтаж байгаа аж. Хэдийгээр ойрын өдрүүдэд суурин орчмоор хүчтэй салхитай хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа ч шувуудын нүүдлийн эрчим өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, энэ оны хамгийн эхний барьж хэмжсэн шувуу нь бүрдний хөгчүүг байсан бөгөөд нуураар ховор содон зүйл шувууд ирж амарч, зарим нь үржлийн зан төрхөө хэдийнэ үзүүлж эхэлсэн хэмээн тус суурингаас мэдээллээ.

Нуурын эрэг дээрх шувуудыг барих ханан тор

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.