images

Инфляц өнгөрсөн оноос 11.3 хувиар өсжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-10


    Үндэсний статистикийн хорооноос өчигдөр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар мэдээллээ. Хэрэглээний үнийн индексээр хэмжигддэг инфляц өнгөрөгч дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсжээ. Харин өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Энэ өсөлт нь импортын бараа, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой ажээ. Далайд гарцгүй  манай улс өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний 400 гаруй нэр төрлийн барааны талаас илүү хувийг импортоор авдаг. Манай улс энэ оны эцэс гэхэд инфляцийн түвшинг нэг оронтой тоонд хүргэх зорилт тавьсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.