images

БШУЯ-ын сайд Дэлхийн боловсролын сайд нарын чуулганд илтгэл тавив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-09


    Дэлхийн боловсролын сайд нарын чуулганд БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож манай улсын Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаарх илтгэлийг хэлэлцүүлсэн байна. Манай улсад цэцэрлэг, сургуульд хамрагдалтын үзүүлэлт дэлхийн хэмжээнд өндөр байдаг. Тиймээс хүртээмжээс илүү цаашид чанарын шинэчлэл хийхээр зорьж байгаа талаар илтгэлдээ дурдсан байна. Түүнчлэн хүүхэд багачуудын гэрт ойр сургуулийг чанаржуулах зарчим баримталж байгаагаа онцолжээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр Л.Энх-Амгалан сайд Гвиней,  Ливи улсуудын боловсролын сайд, Цахиурын хѳндий дэх МакКинси байгууллагын мэдлэгийн шинжээчидтэй уулзаж, дотооддоо хэрэгжүүлж байгаа арга туршлага, аливаа эрсдэлийг даван туулах чадавхтай, тогтвортой боловсролыг хѳгжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.