images

Монгол сурагчид Туркийн оюун ухааны тэмцээнд түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-09


    Өнөөдөр Туркийн Анталья хотноо болж буй "WISF-Antalya 2023" олон улсын оюун ухааны тэмцээний сүүлийн өдөр болж байна. Гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнийг Дэлхийн оюуны спортын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд цээж бодолт, рубик шоо, үсэглэлийн аварга зэрэг төрлөөр явагджээ. Манай улсаас тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн 8-12 насны 11 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл тус тэмцээний хоёр дахь өдөр цээж бодолтын төрөлд манай дөрвөн тамирчин өрсөлдөж, эхний таван байрыг эзэлжээ. Харин өнөөдөр энэ төрлийн нас харгалзахгүй “Үнэмлэхүй аварга” шалгаруулах ангиллын финалын шатанд дөрвөн тамирчин шалгарч үлдээд байна. Түүнчлэн англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах тэмцээний эхний гурван байрыг манай хүүхдүүд эзэлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.