Монголын сэтгэцийн эмч нар олон улсын хуралд илтгэл тавьж гуравдугаар байр эзлэв
Чихэнд чимэгтэй
2023-05-09
Дэлхийн сэтгэцийн холбооноос “Innovations in the treatment & psychosocial rehabilitation” олон улсын хурлыг энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Энэхүү хуралд Монголын сэтгэцийн эмч, судлаач нар оролцож илтгэл тавьсан байна. Илтгэлийн төрөлд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Т.Саранцэцэг “Some Mental issues of Female Prisoners" судалгаа, СЭМҮТ-ийн эмч С.Байгалмаа "Some Mental Health Issues of Offenders who Convicted to Drug Related Crimes" зэрэг судалгааны ажлаараа оролцож, тус тус гуравдугаар байранд оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.