shilen сайтад дөрвөн төрлийн сангийн мэдээлэл нээлттэй болов
Чихэнд чимэгтэй
2023-05-09
Цахим хөгжил, харилцааны сайд Н.Учрал shilen.gov.mn сайтад нээлттэй, ил тод байршсан мэдээллийн талаар өчигдөр танилцууллаа. Тус сайтад өнөөдрийн байдлаар Нийгмийн халамжийн сан, Хүүхдийн сан, Соёл урлагийг дэмжих сан, Авто замын сан зэрэг дөрвөн төрлийн мэдээлэл нээлттэй болсон байна. Тухайлбал, Нийгмийн халамжийн сангаас 2008 оноос хойш давхардсан тоогоор 21.6 сая иргэнд 7.5 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Харин Хүүхдийн төлөө санд 2021-2023 оны хооронд дөрвөн төрлийн 11 тэрбумын орлого бүрдүүлснээс 45 хүүхдэд 106.7 сая төгрөг зарцуулсан байна. Эдгээр нь тив дэлхийд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулахад зарцуулагдсан аж. Цаашлаад Авто замын сангаас 2008 оноос хойш 106 этгээд санхүүжилт авч, 231.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн сонирхуулахад, Соёл урлагийг дэмжих сангаас 2021, 2022 онуудад 73 төсөлд 2.8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ил болгожээ. Ингэснээр дээрх сангуудаас хэн хэрхэн санхүүжилт авч байгааг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хяналт тавих боломж бүрдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.