images

"The Hu" хамтлаг эх орондоо анх удаа тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-08


   "The Hu" хамтлаг анх удаа эх орондоо тоглохоор болжээ. Тэд ирэх зургадугаар 1-4-нд Улаанбаатар хотын Авто худалдааны цогцолбор төвийн асфальтан талбайд болох “Power Expo&Fest” авто мото сонирхогчдын 11 дэрх удаагийн наадмын сүүлийн өдөр тайзнаа гарч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзах аж. "The Hu" хамтлаг зургаадугаар сард Европын орнуудаар урт хугацааны аялан тоглолт хийхээр төлөвлөөд буй. Тус хамтлаг нь 2016 онд байгуулагдаж, АНУ болон Европыг тойрсон аялал тоглолт хийж улмаар 2019 онд “Гэрэгэ” нэртэй анхны бие даасан цомог, 2022 онд “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард "The Hu in the Меtaverse" нэртэй дэлхийд анхны metaverse тоглолтоо хийсэн юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.