Говь-Алтай: Гавьяат багш Н.Бадарчийн нэрэмжит математикийн олимпиадад 393 сурагч оролцов
Чихэнд чимэгтэй
2023-05-08
Говь-Алтай аймгийн Чандмань суманд Монгол улсын Гавьяат багш Найдангийн Бадарчийн нэрэмжит математикийн олимпиад боллоо. 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиадыг Чандмань сумын нутгийн зөвлөл, "Бадарч багш" сан хамтран зохион байгуулжээ. Энэ удаагийн олимпиадад нийт 393 сурагч оролцсон байна. Гавьяат багш Н.Бадарч нь Говь-Алтай аймагт 40 гаруй жил багшлахдаа 20 гавьяат багш бэлтгэж, 4500 гаруй шавийг төрүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.