МУИС-ийн сагсан бөмбөгчид улсын аваргын хос алтан медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-05-08
"U23" насны залуучуудын сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймагт энэ сарын 1-нээс 7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Зургаан өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд МУИС-ийн "HIPAY шонхорууд" буюу эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль хүртжээ. МУИС-ийн сагсан бөмбөгийн баг 2008 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хойш 15 жилийн дараа ийнхүү хос алтан медалийн эзэн болж байна. Харин эрэгтэй, эмэгтэй мөнгөн медалийг Өмнөговийн баг хүртэж, ШУТИС-ийн эмэгтэйчүүдийн баг, Дархан-Уул аймгийн эрэгтэйчүүдийн баг хүрэл медалийг тус тус хүртжээ. Дашрамд дурдахад, энэ тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн тамирчид оролцсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.