images

220 хүүхэд шүд угаалтаар өрсөлдөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-08


    Нийслэлийн 48 дугаар сургууль дээр өнгөрсөн долоо хоногт шүдээ зөв, сайн угаасан сурагчдыг шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны 220 сурагч оролцсон бөгөөд сургууль тус бүрээс найман хүүхдийн бүрэлдэхүүнтэй 27 баг оролцжээ. Энэ жил дөрөв дэх удаагаа болж буй энэхүү тэмцээнийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Тэмцээн нь хүүхдүүд жигнэмэг идэж шүдэнд зориудаар өнгөр суулгасны дараа бүгд адил нэг төрлийн сойзоор угааж цэвэрлэх дүрэмтэй ажээ. Үүний дараа шүдийг тусгай зориулалтын будагч бодисоор будаж гэрэлд шалган шүдээ хэрхэн зөв угаасныг тусгай бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар шүүж багийн нийлбэр дүнг оноогоор гаргасан байна. Түүнчлэн оролцогчид цаашид амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгтэй болж үе тэнгийн сурагчид, гэр бүлийнхэндээ шүдээ зөв угаах аргын талаар заан сургагч багш болж ажиллах юм. Нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 86.2 хувь байгаа ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.