images

Зэвсэгт хүчнийхэн Азийн АШТ-ээс 26 медаль хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-08


     Монгол улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд амжилттай оролцлоо. Кыргызстан улсын нийслэл Бишкек хотод энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд найман орны 400 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлджээ. Тэмцээн өсвөр нас болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдаж, манай улсаас 14 тамирчин нэг дасгалжуулагчийн хамт оролцсон бөгөөд 11 алт, 11 мөнгө, дөрвөн хүрэл нийт 26 медаль хүртсэн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.