Орхон: Монголын шилдэг уран зургийн үзэсгэлэн гарна
Чихэнд чимэгтэй
2023-05-05
Монголын Уран зургийн галерейгаас энэ сарын 10-ний өдөр Орхон аймагт Монголын шилдэг уран зургийн 30 гаруй бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээр болжээ. Тухайлбал, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Г.Одонгийн “Ажлын дараа”, Н.Цүлтэмийн “Талын айл” болон О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Д.Амгалангийн “Жаахан шаргын нутаг”, Ё.Өлзийхутагийн “Эх нутгийн эзэд” зэрэг бүтээлүүдийг толилуулах аж. Мөн энэ үеэр Чингис хаан үндэсний музейн захирал доктор, профессор С.Чулуун “Чингис хааны ёс суртахуун ба монголын үнэт зүйл” сэдэвтэй лекц уншиж, “Дэлхий” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.