images

Хурдан морины уралдааны замаар дугуйчид давхина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-05


    Монголын дугуйн холбооноос “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-тай хамтран “Морь хурдан уу, дугуй хурдан уу” нэртэй уулын дугуйн уралдааныг тавдугаар сарын 13-нд зохион байгуулахаар болжээ. Тус уралдаан нь Хүй долоо худагт хурдан морины уралдааны замаар дугуйчид хүч сорьдгоороо онцлог ажээ. Дугуйчид 25 км замыг туулан барианд орох аж. Дашрамд дурдахад, Монголын дугуйн холбоо 1959 онд байгуулагдсан бөгөөд 10 мянган гишүүн 17 салбар хороо, 40 клубтэй гэнэ. Энэ жил тус холбооноос 36 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.