images

Монгол эмэгтэй олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-04


    Олон улсын олимпын хорооноос хэрэгжүүлдэг "International Coaching Enrichment" дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас туялзуур сэлэмний “Warriors fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаа хамрагджээ. Тус хөтөлбөрийн төгсөлт Швейцарын Лозанн хотноо болсон бөгөөд 27 орны 31 дасгалжуулагч оролцсон байна. Тэд АНУ-ын Делаваре их сургуульд цахим болон танхимын сургалтад суужээ. 2008 оноос хойш хэрэгжиж буй уг үндэсний дасгалжуулагчдыг бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт 125 орны 457 дасгалжуулагчийг хамруулсан байна. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдах Монголын гурван дасгалжуулагчийн нэгээр туялзуур сэлэмний тамирчин Г.Халиунаа шалгарч, “Туялзуур сэлэмний спортыг хувийн ЕБС-ийн биеийн тамирын хөтөлбөрт оруулах нь” сэдвээр дипломоо хамгаалжээ. Тэрбээр 2015-2019 онд Азийн АШТ болон Азийн наадамд оролцож байсан бөгөөд Монгол улсаас гадаадад дасгалжуулагчаар ажилласан туялзуур сэлэмний анхны багш юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.