Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт III Чарльзийг хаан ширээнд залах ёслолд оролцоно
Чихэнд чимэгтэй
2023-05-04
Их Британийн хаан ширээнд III Чарльзийг залах ёслол энэ сарын 6-ны өдөр болно. Тус ёслолд 2000 гаруй хүндэт зочин урьсан бөгөөд үүнд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт оролцохоор боллоо. Одоогоор Франц, Польш, Герман зэрэг орны төрийн тэргүүнүүд урилгыг хүлээн авч, оролцохоо илэрхийлээд байгаа юм. Мөн III Чарльзийг хаан ширээнд залах ёслолд түүний бага хүү, хунтайж Харри хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн. Хүндэтгэлийн арга хэмжээний өдөр 10:20 цагт ёслолын жагсаал Букингэмийн ордноос хөдөлж, 11:00 цаг орчимд Вестминстэр сүмд ирснээр ёслол эхлэх ажээ. Ийнхүү III Чарльз 73 насандаа Их Британийн хаан болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.