54 улс руу экспортолж, 121 улсын бараа бүтээгдэхүүнийг импортлов
Чихэнд чимэгтэй
2023-05-04
Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сард 7.7 тэрбум доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар өсчээ. Энэ нь 2022 оны эхний дөрвөн сараас 2.6 тэрбум доллароор нэмэгдсэн гэсэн үг. Эдийн засгийн энэ сэргэлтэд экспорт 2.3 тэрбум доллар, импорт 0.3 тэрбум доллароор өссөн нь гол нөлөө үзүүлэв. Эндээс үзвэл, манай улсаас гадаад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн гаднаас авдгаас 2.3 тэрбум доллараар их байгаа нь гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлж, эерэг үр дүн авчирчээ. Манай улс энэ оны эхний улиралд дэлхийн 125 улстай гадаад худалдаа хийжээ. Үүнээс 54 улсад нь дотоодын бүтээгдэхүүнээ нийлүүлсэн бол 121 улсаас бүтээгдэхүүн оруулж ирэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.