images

“МИАТ”-ын ажилчдын дүрэмт хувцсыг монгол дизайнерууд урлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-04


     "МИАТ" ТӨХК бүхээгийн ажилчдын дүрэмт хувцсыг шинэчилжээ. Тус эрэгтэй эмэгтэй загвар бүхий иж бүрэн хослолыг эгч, дүү дизайнер Ч.Янжиндулам,Ч.Нямханд нарын байгуулсан “Michel & Amazonka” брэндээс гаргасан байна. Тэд 2013 оноос уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг “Haute couture” болон “Prèt-a-Porter” төрлөөр эх орондоо зохион бүтээж урладаг юм. Дашрамд дурдахад, Токиогийн зуны олимпын наадамд оролцох манай улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг тус брэнд  зохион бүтээж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.