images

Музейн ажилтнуудыг ОХУ-ын их дээд сургуульд мэргэшүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-04


     Чингис хаан үндэсний музей ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус гэрээнд Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун,  Буриадын их сургуулийн захирал Дамдинов Алдар Валерьевич нар гарын үсэг зурж, цаашид хоёр байгууллагын хамтран ажиллах эрдэм шинжилгээ судалгаа, боловсрол, соёлын үйл ажиллагааны талаар санал солилцжээ. Тус гэрээний дагуу ОХУ-ын их дээд сургуулийн ахисан шатны сургалтад суралцах, музейн ажилтнуудыг тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд хамруулах боломжтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.