images

Япон улс энэ онд 266 сая иений хүний нөөцийн тэтгэлэг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-03


     Японы Гадаад хэргийн дэд сайд М.Акимото энэ сарын 1-2-ны өдрүүдэд манай улсад айлчиллаа. Тэрбээр Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нартай уулзаж, хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Тусгай стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн дэд сайд М.Акимото Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлснээс хойш манай улсын 415 боловсон хүчин Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагдсан бөгөөд энэ онд уг хөтөлбөрт зориулан 266 сая иений санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.