images

Улаанбаатар: Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нэмэгджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-02


    Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.7 ам метр болж өсжээ. Энэ нь нийслэлийн гудамж талбай, олон нийтийн газрыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж талбай байгуулсны үр дүн юм. Мөн нийслэлээс нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэх зорилгоор Үндэсний соёл амралтын хүрээлэн компанийн эзэмшилд байсан 10.2 га газрыг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэн зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргажээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг гаргаад буй юм.

   

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.