images

Морин хуурч Шинэцог-Гени "Хүн" театрт тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-02


   Морин хуурч Д.Шинэцог-Гени “Морин хуур мину-III” тоглолтоо энэ сарын 20-ны өдөр "Хүн" театрт хийхээр болжээ. Энэхүү тоглолтод Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан томоохон хэлбэрийн бүтээлүүд ганцхан удаа эгшиглэх юм. Тухайлбал, Б.Шаравын "Морин хуурын концерт"З.Хангалын "Морин хуурын концерт"Б.Мөнхболдын "Морин хуурын концерт"-ын хоёр, гуравдугаар ангиас гадна Ш.Өлзийбаярын Морин хуурын IV концерт анх удаа тоглогдоно. Морин хуурч Д.Шинэцог-Гени нь АНУ, Бразил, Япон, Солонгос, Саудын Араб, Франц, Итали, Герман зэрэг дэлхийн 50 гаруй орноор аялан тоглолт хийсэн бөгөөд одоо “Уухай" хамтлагийн гоцлол морин хуурч юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.