Мэдээлэл зүйн улсын олимпиад маргааш эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-05-02
Улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад энэ сарын 3-наас 6-ны өдрүүдэд МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимд болно. Тус олимпиадыг Боловсрол, шинжлэх ухааны яам, "Эрдэнэс-Оюу Толгой" зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан багш нар, 11-ээс 12 дугаар анги, 10 хүртэл ангийн сурагчид гэсэн гурван ангилалд нийт 137 оролцогч өрсөлдөх юм. Ангилал тус бүрд хоёр өдрийн турш заасан хугацаанд өгсөн бодлогыг бодож, бодолтыг олон улсын мэдээлэл зүйн олимпиадын автомат шүүлтийн систем (CMS, Contest Management System)-ээр хүний оролцоогүй үнэлж, оноог автоматаар тооцоолох гэнэ. Мөн зохион байгуулагч хорооноос сурагч, багш нарын программчлах ур чадварыг тасралтгүй сайжруулах, өрсөлдөөн бий болгох, байнгын бэлтгэлийг хангах үүднээс 2018-2019 оны хичээлийн жилээс үндэсний онлайн олимпиадыг тогтмол явуулж байгаа юм. Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд нийтдээ есөн удаа онлайн, гурван удаа онсайт олимпиад хийж, гурван багш, таван сурагчид улсын олимпиадад оролцох эрх олгоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.