images

Өнөөдөр Азийн эмэгтэйчүүдийн клубүүдийн волейболын аварга тодорно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-02


    Азийн эмэгтэйчүүдийн клубүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Энэ жил 23 дахь удаагаа болж буй тус тэмцээн өнгөрөгч сарын 25-нд эхэлсэн бөгөөд Вьетнамын Вин Фук хотноо нийт есөн орны 14 баг тамирчид найм хоногийн турш өрсөлджээ. Манай улсын шигшээ баг тус тэмцээнд Хонконгийн "Hip hing vip club" багийг хожиж, Ираны “Пайкан”, Хятадын "Liaoning Donghua" багтай тоглож ялагдсан юм. Энэ жилийн клубүүдийн ААШТ-д Тайландын гурав, Ираны дөрөв, Казахстаны хоёр баг оролцсон бол Монгол, БНХАУ, Япон, Хонконг, Тайвань улсаас тус бүр нэг нэг баг оролцож байна. Харин өнөөдөр финалын шатанд долоон баг шалгарч, Японы баг Казахстаны багийн эсрэг тоглох бол Иран Хонконг, Хятад Тайвань, Вьетнам, Тайландын багууд тус тус аваргын төлөө өрсөлдөх юм. Тэмцээний ялагчид 2023 оны эмэгтэйчүүдийн волейболын клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.