images

Өмнөд Солонгосын алдартай шоу нэвтрүүлгийн баг Монголд зураг авалтаа хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-02


   Өмнөд Солонгосын алдарт “I live alone” шоу нэвтрүүлгийн багийнхан 10 жилийн ойгоо угтан Монголд аялжээ. "MBC" телевизийн мэдээлж буйгаар тус шоуны жүжигчид болох Жон Хён Мү, Пак На Ре, SHINee хамтлагийн Key, И Жан Ү, Ким Гван Гюү, Code Kunst, Kian84, И Жү Сын нар манай улсад ирж, ойн баярын зураг авалтаа хийсэн байна. Нэвтрүүлэг хэзээ цацагдах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Монголд ирээд буцсан байна. "I live alone" нэвтрүүлэг хамгийн анх 2013 оны гуравдугаар сарын 22-ны өдөр гарч байжээ. Баримтат төрлийн энэ цэнгээнт нэвтрүүлэг нь ганц бие эрэгтэй, эмэгтэй алдартнуудын өдөр тутмын амьдралыг үзүүлдэг бөгөөд баасан гараг бүрийн 23:10 цагаас "KST" телевизээр цацагддаг байна. 

Солонгосын SHINee хамтлагийн дуучин Key Нарантуул зах дээр.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.