images

Зэвсэгт хүчний алба хаагчид нутгийн малчдын амийг аварчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-01


     Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн алба хаагчид Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт автомашинтай осолдсон хоёр иргэний амийг аварчээ. Тодруулбал, өнгөрөгч сарын 29-ний өдөр тус ангийн байлдагч Г.Өнөболд цэргийн ангиас 200 метрийн зайд цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж явахдаа автомашин осолдсон байхыг үзэж ангийн захиргаандаа мэдэгджээ. Үүний дагуу салааны захирагч Н.Бумбаяр, ахлагч Б.Ганбаяр яаралтай очиж, осолдсон машинд хоёр эрэгтэй ухаангүй байдалтай байсанд анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор хоёр иргэний биеийн байдал дээрдэж байгаа тухай сумын эмч нараас ангийн удирдлагад хэлсэн бөгөөд хоёр иргэн нь Дэлгэрхаан сумын малчид байсан ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.