images

Дорноговьд ирж ажиллавал бага татвар төлнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-01


   Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөөТус чуулганаар Дорноговь аймгийн хөгжлийн боломж, онцлог, давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлого, төлөвлөлтөө танилцуулжээ. Дорноговь аймаг нь бие даан төсвөө бүрдүүлдэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон газрын төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоосон нь нийслэл хот болон бусад аймгуудийн тогтоосон хувь хэмжээнээс даруй 20-27 хувиар бага байнаТүүнчлэн хотоос шилжин ирсэн иргэнийг Дорноговь аймагт ажилд авсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж байгаа аж. Харин орон  нутгийн зүгээс гарааны бизнесээ эхлүүлж байгаа компаниудын орлогод ногдох албан татварыг таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлөх, дулаан, цахилгааны төслүүд хэрэгжүүлвэл борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувиар хөнгөлөх бөгөөд дараагийн гурван жилд орлогын татварыг 50 хувиар хөнгөлөх аж. Нийслэлээс үйлдвэр, агуулахаа Дорноговь аймаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг ч мөн 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасаж тооцох зохицуулалт хийх юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.