images

Грекийн шатрын холбоо Монголын шатарчдад тусална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-01


    2023 оны Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнгөрөгч сарын 13-наас 23-ны өдрүүдэд Грек улсын Родес хотноо болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар Грекийн шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт Грек улсад зохион байгуулагдаж байгаа болон тус улсын шатрын холбооны хамтран зохиох Европын нээлттэй тэмцээнүүдэд Монголын тамирчдыг оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэгш оролцуулахад хамтран ажиллах, Грекийн шатрын холбооноос Бээжин дэх элчин сайдын яам руугаа нот бичиг явуулж визний асуудал дээр дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудаар тохиролцоонд хүрсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.