images

С.Зоригийн нэрэмжит шатрын тэмцээнд 800 шатарчин оролцов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-01


   Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн нэрэмжит нээлттэй тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шатарчдаас гадна Буриад, Өвөр Монголын нийтдээ 800 орчим тамирчин зургаан ангилалд өрсөлджээ. Цар хүрээгээрээ улсын аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэхүйц болсон уг тэмцээний шагналын сан 50 сая төгрөг бөгөөд тэргүүн байранд таван сая төгрөг, хоёрдугаар байранд гурван сая төгрөг, гуравдугаар байранд нэг сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.