Авто замын зарим боомт амарна
Чихэнд чимэгтэй
2023-05-01
Манай улстай хиллэдэг БНХАУ, ОХУ-ын зарим авто замын боомт энэ сарын эхний өдрүүдэд Ялалтын баярыг тохиолдуулан амрахаар болжээ. Үүнтэй холбогдуулан хилийн зарим боомтыг түр хаах зохицуулалт хийсэн байна. Тухайлбал, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан боомтууд өнөөдөр түр хаах бол Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Ханги, Сүмбэр, Хавиргын боомтууд энэ сарын 1, 2, 3-нд ажиллахгүй. Мөн ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь боомтууд ирэх 8, 9-ны өдрүүдэд ажиллахгүй гэсэн хуваарь гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.