500 гаруй авто замчид Төрийн ордонд цугларав
Чихэнд чимэгтэй
2023-04-28
Монголын авто замын салбарын “Чанартай зам-Чансаатай засвар арчлалт” зөвлөлдөх уулзалт энэ сарын 27-ны өдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид, үе үеийн төлөөлөл, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлага, инженер, техникийн ажилчид оролцжээ. Мөн энэ зөвлөгөөн нь хамгийн сүүлд 10 жилийн өмнө болж байсан бол өдгөө 210 компанийг төлөөлсөн замчид Төрийн ордны их танхимд чуулж, зургаан цагийн турш салбарын өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойлжээ. Тус зөвлөгөөнөөс гарсан санал санаачилгыг салбарын мэргэжилтнүүд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шат дараатай хэрэгжүүлж, үр дүн гаргаж ажиллахаар санал нэгдсэн юм. Дашрамд дурдахад, манай улсын авто замын сүлжээний нийт урт өнөөгийн байдлаар 111.916 км байгаа ба 21 аймаг, 96 сум, таван хилийн боомт нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогджээ. Мөн Дэлхийн банкны логистикийн гүйцэтгэлийн индексээр 2018 онд 130 дугаар байр эзэлж байсан бол өдгөө 33 байраар урагшилсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.