images

МУИС "Тавантолгой" компанитай хамтарч инновац, судалгааны төв байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-28


    Монгол Улсын Их Сургууль өчигдөр "Тавантолгой" ХК-тай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ удаагийн гэрээ нь  2021 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн дэлгэрүүлсэн хувилбар бөгөөд талууд сургалт, судалгаа, инновацын хамтарсан төвийг энэ онд барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөг тусгажээ. Түүнчлэн МУИС уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, шар шороон шуургыг судлах, биологийн олон янз байдлыг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр болон Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд "Тавантолгой" компанитай хамтрах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.