Австрали улстай “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах санал тавив
Чихэнд чимэгтэй
2023-04-28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кэйти Смитийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах саналыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьж, хэлэлцээр байгуулах боломжийн талаар санал солилцжээ. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг нийгмийн бүх хүрээнд хэрэгжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, хамгаалах үйлчилгээг хүртээмжтэй байлгах талаар ярилцсан байна. Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “Гүйцэтгэх албан тушаал хашиж буй монгол эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал” хөтөлбөрийг үр дүнтэй өргөжүүлэхэд хамтран ажиллах талаар талууд байр сууриа илэрхийлжээ. Монгол улсын 11 мянган иргэн Австрали улсад ажиллаж, амьдардаг ба энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.