Монголын хоёр волейболчин Солонгосын багтай 100 мянган долларын гэрээ байгуулав
Чихэнд чимэгтэй
2023-04-28
Монголын волейболын шигшээ багийн хоёр тамирчин БНСУ-ын дээд лигт тоглохоор болжээ. Тодруулбал, манай шилдэг, залуу тамирчдын төлөөлөл болох Т.Хангал, Б.Баярсайхан, Б.Батсуурь, Ж.Энх-Эрдэнэ нар БНСУ-ын дээд лигт тоглохоор гадаад тамирчдын сорилтод нэрээ өгөөд байсан юм. Уг сорилтод Азийн 10 орны 24 тамирчнаас долоог нь өчигдөр сонгон шалгаруулж авсан байна. Жагсаалтын тэргүүн сонголтоор "Samsung Fire Blue Fangs" баг Монголын Ж.Энх-Эрдэнийг сонгож гэрээ хийсэн бол дөрөв дэх сонголтоор "Аnsаn Okman" баг Монголын Б.Баярсайханыг сонгожээ. Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нарын хувьд БНСУ-д суралцдаг бөгөөд тус улсын оюутны лигт тоглодог. БНСУ-ын драфтаар сонгогдсон долоон тамирчин жилийн 100 мянган ам.долларын гэрээ байгуулах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.