images

Монголын гурван байгаль хамгаалагч АНУ-д суралцана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-27


   Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүх, Хөвсгөлийн УТХГ-ын дарга Г.Энхбаяр болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын дарга Р.Баттүвшин нар АНУ-д туршлага судлахаар болжээ. Тэд энэ сарын 25-ны өдөр АНУ-ыг зорьсон бөгөөд тус улсын "Yosemite" үндэсний паркад туршлага судалж, богино хугацааны сургалтад хамрагдана. АНУ-ын "Yosemite" үндэсний парк болон Соёны бүсийн тусгай хамгаалалттай газар 2005 оноос “National Park Academy” олон улсын хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.