Үндэсний статистикийн хорооныхон Дэлхийн дата форумд оролцов
Чихэнд чимэгтэй
2023-04-27
БНХАУ-ын Ханжоу хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Дэлхийн дата форумд манай улсын Үндэсний статистикийн хорооны төлөөлөл оролцжээ. Тус форумын "Хөгжлийн тоон мэдээлэлд парламентын гишүүдийг татан оролцуулах, статистикийн байгууллагуудад гарч буй шинэлэг ажлууд" салбар хуралдаанд ҮСХ-ны дарга Б.Батдаваа илтгэл тавьж, УИХ болон Үндэсний статистикийн хорооны хамтын ажиллагааны талаар танилцуулж хэлэлцүүлсэн байна. Мөн Монголын төлөөлөгчид “Өгөгдөлд итгэх итгэл, ёс зүйг бэхжүүлэх нь” дээд түвшний нэгдсэн хуралдаанд оролцжээ. Энэхүү хуралдаанаар улс бүрийн статистикийн байгууллагын төлөөлөл өгөгдлийн ил, тод нээлттэй байдлын хүрээнд тоон мэдээлэлд итгэх итгэл, мэргэжлийн болон ёс зүйн зарчим, хууль эрх зүй, институтийн орчны талаар санал солилцдог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.