images

Наадмын концертын найруулагчийг сонгох хугацааг сунгав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-27


  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчдын сонгон шалгаруулалтын эхний шатны дуусах хугацааг энэ сарын 24 хэмээн зарласан билээ. Тэгвэл оролцогчдын материалыг хүлээн авах хугацааг ирэх сарын нэгнийг хүртэл сунгажээ. Шалгарсан бүтээлийг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцүүлж, хүндэтгэлийн концертын найруулагч, зохиолыг сонгох бөгөөд бүтээлүүдийг 1-3 байр эзлүүлж, 10-20 сая төгрөгөөр шагнах юм. Энэ онд Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой тохиож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.