images

Монгол, хятад ятгачид Бээжинд хамтран тоглов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-26


   Монгол, Хятадын ятгачдын хамтарсан “Ятгын эгшиг” тоглолт өчигдөр Бээжин хот дахь Монголын соёл, мэдээллийн төвд боллоо. Манай улсаас Хятад улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар зохион байгуулсан уг тоглолтын үеэр Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Г.Солонго, Хятадын консерваторийн "Яа Юе" хамтлагийн хөгжимчин Шю Юүни, Хятадын хөгжмийн зэмсэг судлалын холбооны гишүүн, залуу ятгачин Ли Янь нар уран бүтээлийн дээжээсээ тогложээ. Тэд хөгжмөө тоглохын хажуугаар ирсэн зочдод ятга хөгжмийн түүх, онцлогийн талаар танилцуулсан байна. Энэ хамтарсан тоглолт нь Монголын соёл, мэдээллийн төвийг Бээжин хотноо нээснээс хойш болсон анхны хөгжмийн тоглолт болов. Сонирхуулахад, Хятадын соёл, урлагийн төлөөлөгчид 1952 онд Монголд анх зочилж, хоёр орны орчин цагийн соёлын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 1953 онд тухайн үеийн БНМАУ-ын  төлөөлөгчид БНХАУ-д айлчлан тоглож, Хятадын ард түмэнд Монголын соёл, урлагийг анх таниулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.