Монголын аврах багийн ахлагчийг Турк улс шагнав
Чихэнд чимэгтэй
2023-04-26
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярт өчигдөр Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октайн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль” гардууллаа. Тэрбээр Турк улсад тохиолдсон газар хөдлөлтийн голомтод Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн юм. Манай улсын аврах багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа барилгын нуранги дороос найман хүнийг эсэн мэнд гаргаж эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний цогцсыг гаргаж албаныханд хүлээлгэн өгсөн. Мөн эмнэлгийнхэн, алба хаагчид орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.