images

Чөлөөт бөхийн УАШТ-д "Алдар" спорт хороо түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-26


   Чөлөөт бөхийн "U23" насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд боллоо. Тус  тэмцээнд 19 байгууллагын 133 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлджээ. Жин тус бүрд аваргалсан тамирчид ирэх зургаадугаар сард Кыргызстанд болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, аравдугаар сард Финландад болох ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Эрэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай '"Алдар" спорт хороо 164 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан, Цогтгэрэл дасгалжуулагчтай "Дархан-Хасу FOHOW MNU03" баг 146 оноогоор, ОУХМ Ц.Оюунболд дасгалжуулагчтай Спортын төв сургууль 129 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ. Эмэгтэй багийн хувьд Б.Одончимэг дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо 170 оноо, ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" спорт клуб 125 оноо, спортын мастер Э.Батмөнх дасгалжуулагчтай Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургууль 122 оноогоор эхний гурван байрыг эзэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.