П.Морроугийн нэрэмжит олимпиадын тэргүүн байр 2 сая төгрөгийн шагналтай
Чихэнд чимэгтэй
2023-04-25
Олон улсын банкир Жэймс Питер Морроу анх 2000 онд төрийн өмчийн банкийг хувьчлах богино хугацааны томилолтоор АНУ-аас Улаанбаатарт ирсэн түүхтэй. Гэвч тэрбээр манай улсад нэгмөсөн төвхнөж, 2016 оны наймдугаар сарыг хүртэл Монголд амьдарч, "Хаан" банкны захирлаар ажилласан юм. Тэгвэл түүний нэрэмжит олимпиад 10 дахь жилдээ ирэх сарын 9-нөөс 12-ныг хүртэл банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудын дунд болох гэж байна. Олимпиадад ирэх сарын 1-нийг хүртэл бүртгэх бөгөөд оюутнууд тав хүртэлх хүнтэй баг бүрдүүлж оролцох боломжтой. Эхний таван байранд шалгарсан оюутнуудад уламжлал ёсоор "Хаан" банкинд ажиллах урилга өгч, тэргүүн байр эзэлсэн багт хоёр сая төгрөг, дэд байр эзэлсэн багт нэг сая, таван зуун мянган төгрөгийн шагнал тус тус олгох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.