Тужийн нарсан ойн цамхгийг тохижуулав
Чихэнд чимэгтэй
2023-04-25
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Тужийн нарсан ойн орчмын байгаль хамгаалагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагчтай хамтарч эргүүл, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд идэвхтэн байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа байнгын хяналт тавин, урин дулааны улирлыг угтан шалгалтын ажлыг тогтмол хийхээр болсон байна. Тухайлбал, Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Тэмээн хүзүүний зам, Устай шаамар, Тужийн нарсны ажиглах цамхагт байрлуулсан хяналт шалгалтын камеруудын хэвийн ажиллагаанд шалгалт хийжээ. Мөн Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижуулж, нарны зайн гэрлүүд суурилуулж, иргэд амрагчдад зориулсан амрах сандлыг байршуулан орчны хогийг цэвэрлэж, ариутган устгал хийв. Тужийн нарсны тусгай хамгаалалттай ойд хамгийн сүүлд 2019 онд 10 метр өндөр ажиглах цамхаг баригдаж ашиглалтад орсноос хойш байгаль хамгаалагчид Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын ан амьтны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтыг тогтоох ажлыг тогтмол хийж ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.